Охид бүсгүйчүүдийг чадавхжуулж, эмэгтэй





КОД БИЧИХ ОХИДЫН ХӨТӨЛБӨР
ТӨСЛИЙН ТУХАЙ
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь жендерийн тэгш бус байдлыг багасгах, бүс нутаг дахь тоон хуваагдлыг бууруулах, эмэгтэй програм хангамжийн инженерүүдийг бэлтгэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн санаачилгаар “Код бичих охидын хөтөлбөр”-ийг Боловсрол, шинжлэх ухааны яам, МУИС, Хаан банк, Голомт банк, ICT group, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Faro боловсролын төв, CNT Tech ХХК, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дэмжлэгтэйгээр 2021 онд амжилттай зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд 8 долоо хоногийн хугацаанд охид мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудаар тур аялалд оролцох, алгоритм ба кодчилол, веб сайт бүтээх анхан шатны мэдэгдэхүүний талаар болон англи хэлний хичээлд тус, тус хамрагдах боломжтой.

нарийн мэргэжлийн хүний нөөцийн хувьд 12 хувь нь эмэгтэй байна
10-аас доош ажилтантай жижиг компаниудын хувьд эмэгтэй ажилчид дөнгөж 14 хувийг бүрдүүлж байна


Монгол улсын тоон үзүүлэлт
Нийт 3.4 сая хүн амтай
Ивээн тэтгэгч



Хамтрагч байгууллага

Дэмжигч байгууллагууд





Мэдээ мэдээлэл
Мэдээллийн технологийн салбарын охидын олон улсын өдөр тохиож байна
“Код бичих охидын хөтөлбөр – 2022” зарлагдлаа
Н.Мөнхжин: “Код бичих охидын хөтөлбөр” миний өмнө маш том боломжийг нээж өгсөн
“Код бичих охидын хөтөлбөр” амжилттай хэрэгжиж дууслаа
“ICT Group”-д зочиллоо
“Код бичих охидын хөтөлбөр”-ийн оролцогчид ХААН Банк цамхагт зочиллоо
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Монголын цахилгаан холбооны үйл ажиллагаатай танилцав
СМС стартап маркетинг спейсийн үйл ажиллагаатай танилцлаа
“Код бичих охидын хөтөлбөр” нээлтээ хийлээ
Код бичих охидын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл




Код гэж юу байдгийг мэдэхгүй охин ирээд 21 аймгийн шилдэг хүүхдүүдийн хамт суралцаж эхэлсэн. Хичээлээ ойлгохгүй, шөнийн 04.00 цаг хүртэл даалгавраа хийж суусан ч нэг ч даалгавраа хийж чадахгүй байсан үе зөндөө бий. Тэр үед энэ миний сурах зүйл биш байна, гэр рүүгээ явмаар байна гээд ариун цэврийн өрөөнд ороод ганцаараа уйлаад сууж байсан би өнөөдөр эцсийн үзээд хамгийн сайн хичээж суралцаж, сайжирсан 4 хүүхдийн нэгээр шалгарлаа. Код бичих чадвар маань миний давуу тал болж чадна гэж бодож байна.
Би Монгол хүн гэхээр гаднын улсууд “аан, Чингис” гэж хүлээж авдаг. Яг үүнтэй адил, Чингис биш, би Монгол хүн гэхээр “ой, Монгол Улс чинь үнэхээр сайн код бичдэг боловсон хүчинтэй, дэлхийд эн тэргүүнд явдаг улс” гэж гаднынханд хэлүүлэхийг хүсэж байна. Энэ ч үүднээс би 2021 онд код бичиж сурна гэж төлөвлөөд энэ хөтөлбөрт хамрагдсан. Ирээдүйд дэлхий нийтийн хэл код байх болно.
Би Монгол хүн гэхээр гаднын улсууд “аан, Чингис” гэж хүлээж авдаг. Яг үүнтэй адил, Чингис биш, би Монгол хүн гэхээр “ой, Монгол Улс чинь үнэхээр сайн код бичдэг боловсон хүчинтэй, дэлхийд эн тэргүүнд явдаг улс” гэж гаднынханд хэлүүлэхийг хүсэж байна. Энэ ч үүднээс би 2021 онд код бичиж сурна гэж төлөвлөөд энэ хөтөлбөрт хамрагдсан. Ирээдүйд дэлхий нийтийн хэл код байх болно.
Хөвгүүд багаасаа машинаар тоглодог, охид бол барбигаар тоглодогтой адил хөвгүүд IT буюу дэлхийг удирдаж буй чиглэлийг илүү сонирхоод эхэлдэг. Үүгээр дамжуулаад энэ салбарт жендерийн ялгаатай байдал бий болдог. Тиймээс энэ салбарт эрэгтэй хүүхдүүдтэй өрсөлдөхөд надад тодорхой чадвар хэрэгтэй байсан тул энэ хөтөлбөрт хамрагдаж, код бичих, програмчлалын ур чадварт суралцсан. Ирээдүйд энэ салбартаа Монгол Улсаа төлөөлөн ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байна.